Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 08 сарын 1-р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, ӨндөрУлаан, Цахир, Чулуут, Булган сумдын нутгаар 11,9-13,8 градус, бусад сумдын нутгаар 15,1-19,2 градус дулаан байв. Агаарт өдөртөө Хашаат, Жаргалант, Хотонт, Өлзийт сумдад 29,0 градус, Батцэнгэл, Төвшрүүлэх, Эрдэнэмандал, Өгийнуур сумдад 28,0 градус, Хайрхан суманд 27,0 градус, бусад сумдын нутгаар 21,0-26,0 градус хүрч халсан байлаа. Агаарт шөнөдөө 3,0 - 9,0 градус дулаан байв.Агаарт 30 градусыг давж дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Тариат, Төвшрүүлэх, ӨндөрУлаан ,Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Чулуут, Хангай, Булган, Цахир сумдын нутгаар 15,0-20,0 градус , бусад сумдын нутгаар 21,0-26,0 градус дулаан байлаа. Хөрсөнд өдөртөө Жаргалант суманд 62,0 градус, ӨндөрУлаан , Хайрхан, Цэцэрлэг сумдын нутгаар 59,0 градус, Хашаат, Өлзийт сумдын нутгаар 58,0 градус, Эрдэнэмандал, Хотонт сумдын нутгаар 57,0 градус, бусад сумдын нутгаар 49,0-56,0 градус хүрч халсан байлаа. Хөрсөнд шөнөдөө аймгийн нийт нутгаар 2,0- 8,0 градус дулаан байна. Хөрсний гадарга дээр 40 градусыг давж дулаарсан өдөр Хайрхан суманд 9 өдөр, Хашаат суманд 7 өдөр, Батцэнгэл, Өлзийт, Булган, Хотонт сумдад 6 өдөр, Эрдэнэбулган, Төвшрүүлэх сумдад 5 өдөр, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Хангай, Өгийнуур сумдад 4 өдөр, Тариат, ӨндөрУлаан, Жаргалант сумдад 3 өдөр, Чулуут суманд 1 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 11,9-78,6 мм тунадас орсон байна. Хамгийн их тунадас ӨндөрУлаан суманд 78,6 мм, хамгийн бага тунадас Өлзийт суманд 11,9 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хурд секундэт 5 - 23 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал суманд секундэт 23 метр, Эрдэнэбулган суманд секундэт 20 метр, Төвшрүүлэх суманд секундэт 15 метр, Өлзийт суманд секундэт 14 метр, Хашаат, Хайрхан, Хангай, ӨндөрУлаан сумдад секундэт 12 метр, Тариат, Цэцэрлэг, Жаргалант, Булган сумдын нутгаар секундэт 10 метр бусад сумдын нутгаар секундэт 5-9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал суманд 6 өдөр, Төвшрүүлэх, Эрдэнэбулган сумдад 4 өдөр, Өлзийт, Жаргалант сумдад 3 өдөр, Булган, Тариат сумдад 2 өдөр, Хангай, Хашаат, Хайрхан, ӨндөрУлаан, Цэцэрлэг сумдад 1 өдөр ажиглагдсан байв.
Ургамал бүрхүүл: 2017 оны 08 -р сарын 10 –ний байдлаар ургамлын ургалтын байдал Төвшрүүлэх, сумын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд үнэлгээнтэй байна. Ургамлын дундаж өндөр 4-14 см байна.Аймгийн хэмжээгээр зуншлагын байдал 80 гаруй хувь нь гандуу, 20 орчим хувь нь хэвийн байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт бэлчээрийн хортон царцаа ихэнх сумдын нутгаар 1-6 ширхэг царцаа ажиглагдсан байна. ӨндөрУлаан суманд бэлчээрийн хортон царцаа ажиглагдаагүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, бод мал хээлтүүлэх,өвс хадлан бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Тариат, Цахир, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Булган, Жаргалант сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа